​Б.БАЯРСАЙХАНЫГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Одоогоос жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.


Тэрбээр өөрийгөө хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг юм. Харин шүүх хурал нь өнгөрсөн оны наймдугаар сард Б.Баярсайханы гомдлыг хэлэлцэж, түүний талд шийдвэрээ гаргасан төдийгүй Захиргааны хэргийн давж заалдах шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Дээд шүүхэд хандсан байдаг. Тэгвэл Дээд шүүх Б.Баярсайхан, Засгийн газар хоорондын хүсэлт гомдлыг хүлээн авч хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх шийдвэрээ Б.Баярсайханы талд гаргаж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан цалин, хөлсийг нь гаргуулах, албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан байгаа юм. Ийнхүү гурван шатны шүүхээр заргаа авсан Б.Баярсайхан яамны ТНБД-аар ажиллах эрхзүйн орчин нь бүрдлээ гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 13 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29