​ЕРӨНХИЙ САЙДЫГ ИРТЭЛ ХИЛИЙН ХААЛТЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭВ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна.

Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдохгүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үүсээд байна. Жагсаалд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ.

Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа "69" маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины "хонины хонхор" гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгааг эдгээр жолооч эсэргүүцэж байна. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жагсаал зохион байгуулагчид хэллээ. Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв.

Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ. Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа.

Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.


Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 13 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29