ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН 80-90 ХУВЬ НЬ ӨДРИЙН ЗЭЭЛТЭЙ


Гурван зуу мянга гаруй худалдаа эрхлэгчийн 70 хувь нь өрийн дарамтад, 80 хувь нь төрийн дарамтад буюу татварын дарамтад байна. Үүний 70-80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөр бусад ямар асуудал тэдэнд тулгарч байгаа талаар Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Монголын худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй байна гэсэн албан бус тоог Монголын худалдаачдын холбооноос гаргасан талаар мэдээлэв.

Худалдаа эрхлэгчдийн өдрийн зээлийг авч буй шалтгаан нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн тогтолцоо амьдралд нийцэхгүй байгаатай холбоотой аж. Учир нь нэг банкны зээлийг төлж чадахгүй удвал хар жагсаалтад ордог. Ингэснээр дахин зээл авах эрхгүй болж улмаар өдрийн зээл авдаг байна.

Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон ТҮЦ -ээр амь зуугчдын холбооны төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ " Өдрийн зээл гурван сая төгрөг зээллээ гэж бодоход гурван сая 300 мянган төгрөг болгож өгөх ёстой. Хэрвээ өгөхгүй бол цагаар алданги тооцдог. Цагийн 7000 төгрөгөөр тооцдог. Өнгөрсөн жил би ТҮЦ ажиллуулж байхдаа бараа авах гэж өдрийн зээл авч байсан. Гэвч миний ТҮЦ-ийг ачиж, би орлогогүй болж, маш их өрөнд унасан. Нэг өглөө сэрэхдээ 80 сая төгрөгийн өртэй болсон байсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 11 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 13 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29