ГЭМТ ХЭРЭГ ИХ ГАРДАГ ГАЗРУУДАД 2530 ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖЭЭ


Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аюулгүй орчин иргэдийн оролцоо уриан дор "Камержуулалт-2" болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгууллаа.

Энэ удаагийн "Камержуулалт-2" болзолт уралдаанд аж ахуй нэгж, байгууллага гэсэн номинац оруулж өгснөөрөө өмнөх уралдаанаас онцлогтой юм.
Болзолт уралдааны хүрээнд Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 28787 иргэд, аж ахуй нэгж, байгууллага хамрагдаж, 106 хороо, 644 аж ахуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 571.807.090 сая төгрөгийн 2530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулжээ.

Камерын стандарт, бүрдүүлэх материалын шаардлага хангасан 95 хороо, аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэн, цагдаагийн алба хаагчийн материалыг удирдамжид заасан хугацаанд хүлээн авч, НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байр эзлүүллээ. Шагналт байрт:

Хороо
- Нэгдүгээр байр - Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
- Хоёрдугаар байр - Чингэлтэй дүүргийн 13-р хороо
- Гуравдугаар байр - Чингэлтэй дүүргийн 3-р хороо
Аж ахуй нэгж, байгууллага
- Нэгдүгээр байр - "М-Армор" ХХК
- Хоёрдугаар байр - "Хан-Хөхий" ХХК
- Гуравдугаар байр - "Тугсан" ХХК
- Тусгай байр - "Мөнгөн тавилга" ХХК
Сууц өмчлөгчдийн холбоо
- Нэгдүгээр байр - "Реженси Ресиденси" СӨХ
- Хоёрдугаар байр - "Тавлаг өргөө" СӨХ
- Гуравдугаар байр - "Улаанхуаран" СӨХ
- Тусгай байр - "Сонор" СӨХ
Хөршийн хяналтын бүлэг
- Нэгдүгээр байр - "Сондор" ХХБ
- Хоёрдугаар байр - "Дашдаржаа" ХХБ
- Гуравдугаар байр - "Мандах бадрах" ХХБ
Засаг дарга
- Налайх дүүргийн 4-р хорооны Засаг дарга
- Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг дарга
Иргэн
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Баттөр
- Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Ганзориг
Цагдаагийн алба хаагч
- Б.Амарсайхан
- Д.Батбаяр
- В.Батсайхан
- П.Алтанцэцэг нар тус тус шалгарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 11 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 13 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29