ҮЕРИЙН УЛМААС 368 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ


Үерийн улмаас гамшгийн байдал үүссэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал тус сумын 1-р багийн төвд 2018 оны 6 дугаар сарын 14 -ны орой 20 цаг 18 минутаас эхлэн 20 цаг 48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, 1 хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин 4, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ.

Малын хувьд: 6 сарын 16-ны байдлаар 2 өрхийн 388 бог мал, үхэр 2, нийт 390 малын сэг зэмийг устгалд оруулан булшилсан байна.

Урьдчилсан байдлаар 368,038,500 төгрөгийн хохирол учирчээ

Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын Засаг дарга П.Итгэлбаяр энэ үеэр танилцууллаа.

Түүнчлэн үерийн улмаас голомт дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байна. Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй, энэ нь хаанаа ч хүрэхгүй тул бензин шатахуунаа зээлээр авч сэргээн босголтын ажлыг явуулж байна. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Өнөөдрийн байдлаар сумын удирдлагууд сэргээн босгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, гудамж хоорондын замыг шуурхай засаж нээх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шавар лагийг цэвэрлэхэд зориулалтын техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн үерийн далан суваг байгуулах ажлуудыг ТАХ-ыг дайчлан хийж байна.

Сэргээн босгох, цэвэрлэх үйл ажиллагаанд л гэхэд эхний ээлжинд 10 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай. Мөн улсын чанартай авто зам болон сумын төв доторх хатуу хучилттай замын даланг сэргээн засварлах зэрэг ажлууд тулгамдаж байгааг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Хутаг-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт урсаж амь гарсан иргэд, тэдний гэр бүлтэй уулзаж, үрээ алдсан эцгийн харуусал гунигийг хуваалцаж эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм өглөө.

Мөн тэрбээр шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг сэргээн босгох ажилд туслуулахаар Орхон АЗЗА-тай ярьж тохирон замд гаргасан бөгөөд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мөн тухайн нөхцөл байдалд тусламж үзүүлэн ажиллаж буй Булган АЗЗА компаний удирдлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 38 минутын өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 5 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 5 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04