ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ЯАГААД 2 ЖИЛ ЗОГССОН ТАЛААР АСУУЛГА ТАВЬЖЭЭ


Нийслэлийн хүн амын 56,7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй.Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн 2 жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа.

Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргад асуулга тавьж, энэ сарын НИТХ-ын хуралдаан дээр хариуг сонсохыг хүссэн байна.

Зургаан асуулт тавьжээ.

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/38 тоот тогтоолоор Нийслэл хотыг нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр дэд төвүүдийн байршлыг тогтоохшийдвэр гаргаж,бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээрээс эхний ээлжинд хийгдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байна вэ?

2. Нийслэлийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тайлангуудыг авч дүгнэн, ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Тэдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?

3. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам"-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ? Барилгын ажил дуусах шатандаа яваа / гүйцэтгэл 90 хувиас дээш/ дахин төлөвлөлтийн ажилд зориулж 20 тэрбум төгрөгийгтусгасныг яагаад цуцалсан бэ?

4.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх "Аз жаргалтай хот" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2—т "Дагуул болон хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах, ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ" гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан бэ?

5. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д "Гэр хорооллыг шинэ үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох "Зөв шийдэлтэй" дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ" гэж тусгасан байна. Энэ хүрээнд зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн үү, иргэд төлбөрийн чадварт нийцсэн өртөгтэй орон сууцтай болж чадсан уу?

6. Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.6-д "Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ" гэж заасан байна. Уг зорилтын дагуу хичнээн орон сууц баригдаад байна вэ, ямар дэмжлэг үзүүлсэн бэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 13 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29