ТӨРИЙН ОРДНЫ АРЫН ЦЭЦЭРЛЭГИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХООР БОЛЛОО


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүслээ. Тэрээр "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Утсаар ярих гэхээр дарга нар нь утсаа авахгүй юм. Сураг сонсоод байхад хаалттай хэвээр нь байлгах саналтай байгаа юм шиг байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Манай тойргийн сонгогчдоос Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүү дэмжих байх. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэмээр байна, дарга аа" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд хариу өгөхдөө "Нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттай байж болоод л байдаг байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад чуулган завсарлахаас өмнө нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна виз" гэлээ.

УИХ-ын даргын хэлж байгаачлан Төрийн ордын арын цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй байдаг байв. Гэвч 2013 оны есдүгээр сарын 16-нд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс буу зэвсэг барин тус цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж ордон руу дайрч байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгаа юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 18 минутын өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 4 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04