ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ИРЭХ ДАВАА ГАРИГТ ЧУУЛНА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум "Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар нар ирэх даваа гаригт эхлэх форумын талаар мэдээлэл хийлээ.

"Форумын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум болж өнгөрдөг. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргана. Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулах үүрэг бидний өмнө хүлээгдэж байгаа" хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга "2016 онд болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум "Хотын ногоон хөгжил, эрчим хүчний тогтвортой шийдлүүд" гэсэн сэдвийн дор явагдсан. Энэ форумын үр дүнгээр хийгдсэн ажлаас жишээ дурдвал нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт болон авто замын төлбөрөөс чөлөөлсөн. Нийтийн тээврийн автобуснуудыг шингэрүүлсэн хийгээр цэнэглэж явуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. Мөн угсармал орон сууцны төсөл хэрэгжсэн байгаа. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт хийгдэж байна. Энэ жилийн форумаар барилгын салбар, ойжуулалт, тээврийн салбарын чухал асуудлууд хэлэлцэгдэнэ" хэмээлээ.

Форумд нийт зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцох юм. Тодруулбал, ОХУ-ын Москва, Улаан-Үд, Чит, БНХАУ-ын Бээжин, Тенжин, Шинь-Ян. Чончун, БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон, Сувон БНАСАУ-ын Пхеньян хот, Японы Токио хотын удирдлагууд оролцох аж. Мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 11 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 14 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 14 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 14 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29