​"АЭРО МОНГОЛИА" ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.БАТМӨНХ НИСЛЭГИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ОНГОЦ ОРУУЛЖ ИРЖЭЭ


"Аэро Монголиа" ХХК өнгөрөгч тавдугаар сард АНУ-аас түрээсээр оруулж ирсэн "Embraer ERJ145" маркийн онгоцоо Чингис хаан нисэх буудалд хүлээж авсан билээ. Уг хөлгийг Бразил улсад үйлдвэрлэсэн бөгөөд 50 хүний суудалтай, 850 км/цагийн хурдтай тасралтгүй 2900 км зайд нисэх хүчин чадалтай хэмээн үнэлж байсан.

Гэвч "Embraer ERJ145" онгоц нь 19 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан бөгөөд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үл нийцсэн онгоц болохыг баттай эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр "уг агаарын хөлөг нь анх Монгол улсад орж ирэхдээ техникийн бүрэн бүтэн байдал дутуу, нислэгийн аюулгүй байдал хангаагүй ирсэн. Үүгээр ч зогсохгүй техникийн нислэг хийх явцад "rejected takeoff" буюу нислэгийн зурвасаас хөөрөх явцад хөдөлгүүрийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас нисэх зурвасын төгсгөлд онгоцыг зогсоосон. Мөн онгоцонд дахиж хоёр ч удаа техникийн үзлэг хийсэн боловч гадаадаас ирсэн нислэгийн дарга нь тус онгоцоор нислэг үйлдэх боломжгүй гэж үзэн цаашид дахин нисэхгүй гэдгээ мэдэгдсэн" гэв.

Дээрх алдааг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зам тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Осол зөрчил шинжлэн шалгах алба шалгаж байгаа аж.

Монгол Улсын холбогдох хууль дүрэмд 15 жилээс дээш хугацаанд ашигласан онгоцыг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглосон заалт байдаг. Гэтэл "Аэро Монголиа" компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнх эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж ийм онгоц оруулж ирсэн нь Монголын ард түмэн, нийт зорчигчдыг эрсдэлтэй байдалд оруулж байгаа явдал гэдгийг энд онцолмоор байна.

Мөн агаарын хөлгийн хөдөлгүүрийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас нисэхээс татгалзаж байсан тохиолдол Монгол Улсын нисэхийн түүхэнд маш цөөн байдаг гэнэ. Үүнээс харахад Монгол Улсын нисэхийн салбарт маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 9 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 12 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 14 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 15 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 15 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29