​ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ХҮНД ИТГЭЖ ТАНИЛЦСАНААС БОЛЖ НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХУЛГАЙД АЛДЖЭЭ


Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад дөрөв хоногтой нярайг хулгайлсан хэрэг энэ сарын 07-ны өдөр гарчээ. Хохирогч эмэгтэй А нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд нийслэлд амаржихаар ирсэн байх үедээ фэйсбүүк хуудасны "Ээжүүдийн групп"-т нэгэн эмэгтэйтэй танилцаж, туслаж дэмжихийг хүссэн байна.

Хохирогч А нь төрөх эмнэлгээс Тахилтад байдаг найзындаа гарч хөдөөнөөс нөхрөө ирж авахыг хүлээж байх үед уг хэрэг гарчээ. Эмнэлгээс гараад удаагүй түүнтэй цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй нь түүнтэй чатлаж "Танай хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм. Гэрийн хаягаа заагаад өгөөч" хэмээн энэ сарын 04-ний орой найзынх нь гэрт бэлэг бариад иржээ.

Энэ хэргийн талаар хохирогч А нь ярихдаа "Тэр эмэгтэй миний байгаа газар энэ сарын 04-нд ирсэн юм. Орой нь харанхуй болчихлоо танайд хоночихоод явъя" гуйхаар нь адилхан эмэгтэй хүмүүс байна даа гэж бодоод ор засч өгөөд унтуулсан. Гэхдээ өглөө нь охинтойгоо унтаж байхад тэр хулгайч эмэгтэй "Намайг болон охиныг чинь их ээлжилж харж ажиглаад байсан шүү" гэж дүү надад хэлсэн. Маргааш өглөө нь салхитай байсан ч гэсэн охиноо салхилуулахаар гэрээс аваад гарсан юм. Удалгүй гэртээ орох гэтэл нөгөө эмэгтэй "Эгчээ би охиныг чинь жаахан тэвэрье гээд авсан. Гэрийн үүдэнд дээр зогсч л байсан. Би гутлаа өмсөх гээд гэрлүүгээ түр орчихсон хойгуур гэнэт алга болчихсон. Би хашаанд хайгаад гудамж руу гартал, байхгүй байсан. Тэгэхээр нь аваад явчихаж дээ гээ бодоод зогсож байтал цагаан өнгийн приус хажуугаар тоос татуулаад давхиад гарсан. Араас нь гүйгээд би яаж гүйцэх билээ дээ хий дэмий л хашгирсан.

Цагдаа дуудсан, цагдаа нар ч хурдан ирсэн. Нөгөө хүүхэн утсаа салгасан, 45 миунтын дараа фэйсбүүк рүү нь ортол зургаа сольчихсон. Намайг блок хийсэн байсан. Тэгээд фэйсбүүктээ би төрчихлөө гэж пост бичсэн байсан. Тэр өдрийн шөнө нь цагдаагийн газраас хүүхдийг минь олсон, намайг ирж ав гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсээс очиж охиноо эсэн мэнд хүлээж авсан. Цагдаагийн газраас тэр эмэгтэйг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул гаргасан байна билээ. Тэдний цаана нь байгаа хүмүүс намайг гүтгээд байгаа. "Чи хүүхдээ үрчлүүлнэ" гэчихээд одоо хулгайлсан гэж ярилаа гэж. Тэр эмэгтэй намайг "Охиноо үрчлүүлэх үү" гэж асуухаар нь "Би одонгийн охиноо яалаа гэж хүнд үрчлүүлэх билээ дээ. Үгүй л" гэж гэсэн. Би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ" гэлээ.

Хэний ч санаанд багтамгүй энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй бол өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн ажээ. Бид олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс энэхүү мэдээг хүргэж байна. Ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж хувийн мэдээлэл болон гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй байхыг анхааруулж байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 9 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 12 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 14 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 15 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 15 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29