​УИХ-ЫН ГИШҮҮН "ДАВХАР ДЭЭЛ"-ТЭЙ БОЛОХЫГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАНА ГЭЛЭЭ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Түүний дараа гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Үндсэн хуулиндаа баялгийн сангийн талаар, шүүхийн шударга тогтолцооны талаар, УИХ-ын талаар ямар зүйл туссан бэ" хэмээн асуув. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрх өгч байгаа. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулахдаа шинэ Ерөнхий сайдыг давхар оруулж ирж гурав хоногийн дотор дэмжинэ. Мөн Засгийн газрыг огцруулах саналыг нийт гишүүдийн 4/1-ийн саналаар оруулж ирж, 15 хоногийн дотор шийднэ гэж байгаа.

УИХ өөрийнхөө төсөв, томилгооны эрхээс татгалзаж, чуулган, байнгын хорооны хуралдаанд итгэл үнэмшлээрээ оролцож саналаа өгнө гэж оруулсан. Ингэснээр бусдын кноп дарахгүй байна. Хуулийг гишүүдийн олонхийн саналаар батална. УИХ-ын гишүүн "давхар дээл"-тэй болохыг хуулиар хязгаарлаж өгч байна" хэмээн хариуллаа.

Ажлын хэсгээс "Орон нутгийн улс төржилтийн тухай асуудал хэлэлцүүлгийн явцад байнга хөндөгдөж байсан. Орон нутгийн түвшинд улс төржилтийг зогсоохын тулд ИТХ-ыг сонгоход улс төрийн нам оролцохгүй байх, иргэд өөрсдөө нэр дэвшүүлэх заалт орж байгаа. Мөн тухайн сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум дүүргийн иргэдээс сонгоно" гэсэн заалт оруулж байна. Харин аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг хуулиараа тогтоогоод явах нь зөв байх" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 9 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 12 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 14 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 15 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 15 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29