“ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран Европийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр "Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Дархан-Уул аймагт "Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт" сургалтыг ажил хайгч, албан бус хөдөлмөр эрхлэгч, ЖДҮ эрхлэгч болон хөдөлмөрийн харилцаанд оролцогч 300 гаруй залуучуудад хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш нарын баг зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, ҮЭ-ийн дарга Д.Нацагдорж, ХХҮГ-ын дарга С.Энхболд нар санамж бичигт гарын үсэг зурж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ

Энэхүү сургалт нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч, хөдөлмөр эрхлэгч залуучуудад зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаархи ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байранд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд залуучуудын хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрны дарамт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилготой юм.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээнийгазар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд санамж бичгийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа хийх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар хамтарсан хэлэлцүүлэг хийх, санал боловсруулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад хамтарч ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 13 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 15 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 16 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29