Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсантай холбоотойгоор зөвшөөрлийн тоог багасгахаар болсон байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Эрдэнэчулуун "Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийнэ. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долдугаар сарын эхээр байршлуудыг нь тавина" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна