Монголд 2012 оноос хойш хүнсний аюулгүй байдлын тухай хуулиуд батлагдсан. Манай Улс нийт хүнсний хангамжийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангадаг бол үлдсэн хувийг импортоор оруулж ирж байна. Импортоор орж ирж буй хүнсний бүтэгдэхүүний хяналтыг сайжруулахын тулд химийн бодисны үлдэгдэлийг хянах хөтөлбөр баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэлж байна. тэрбээр "Ойрын үед дэгдээд буй хоолноос хордсонтой холбоотой асуудлууд нь бүтээгдэхүүний аюулгүй байдлаас бус эрүүл ахуйн аюулгүй байдлын зөрчилтэй асуудлаас үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа" гэв.
Мөн бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах нь бараа бүтээгдэхүүний чанарт нөлөөлж өвчлөл үүсгэдэг байна. Тиймээс Засгийн газрын тогтоолоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон олон нийтийн байгууллагуудыг хуванцар сав хэрэглүүлэхгүй байх талаар тогтоол гаргаж, хэрэгжилтийн түвшинд явж байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна