ШОРООН БУМБАГАРЫН БУЛШНААС 170 ГАРУЙ АЛТАН ЭДЛЭЛ ОЛДЖЭЭ


Соёлын өвийн үндэсний төвөөс археологийн хайгуул бүртгэл, дурсгалын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Yүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир8 Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нар оролцов.Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн. Тус газраас 570 гаруй олдвор олджээ. Тухайлбал 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд олдсон аж.

Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хэрэгсүүр, Эртний Монгол булш оршуулгын дурсгал 60 орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц 2 хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олдсон байна.

Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал юм байна. Тус газрын бүх дурсгалыг улсын тусгай хамгаалалтанд авсан аж. 2011-2012 онд архилогийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

Шороо Бумбагарын археологийн дурсгалыг хадгалах хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх төсөл соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зохион байгуулж энэ оны 5сарын 17-28ыг хүртэл ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 13 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 15 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 16 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29