"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ" СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА


Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр(ДДМААХ)хамтран зохион байгуулж буй "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт" Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна.

Уг уулзалтын ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, зохион байгуулалтын талаар Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн нар өнөөдөр (2018.06.11) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2017 оны 5 дугаар сард Африкийн Этиоп Улсад болсон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 7 дугаар хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд оролцох үеэрээ 2018 онд болох ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах санал тавьсны дагуу ДДМААХ-өөс манай улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Улаанбаатар хот, "Рэд рок" ресорт, Конференц центрт болох энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын Зочид, төлөөлөгчид "Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй" сэдвийн дортаван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар нухацтай авч үзнэ.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс өөрийн орны онцлог, нөхцөлд тохирсон бэлчээрийн хууль эрх зүйн орчныг бий болгож мөрдүүлэх, малын тоо биш чанарт анхаарч, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого барьж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Малын эрүүл мэндийг сайжруулан, эрүүл малаас баталгаатай, чанартай хүнс, түүхий эд үйлдвэрлэн хэрэглэгчдийг хангах, улмаар экспортыг тогтвортой нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр бодлого, зорилтыг биелүүлэхийн тулд үндэсний болон олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний институтитэйхамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж байна.

"Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт"-ыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.

Товчхондоо бол НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 23 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03