ҮХЦ-ЭЭС ШИЛЖҮҮЛСЭН АСУУДЛЫГ БУЦААХААР БОЛЛОО


Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай" 11 дүгээр магадлалтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон байсан юм.

"Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад "Монгол Улсын Дээд шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй" байхаар заасан. Иймд хуулиар харьяалал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, УИХ-аас тусгайлан хууль баталж харьяалуулаагүй маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлнэ" гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалд "... Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай" гэсэн нь Үндсэн хуулийн цэц хэргийн харьяаллын зэрэгцээ шүүхийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай хамт тогтоосон байна" гэж Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас үзжээ.

Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай" 11 дүгээр магадлалаар шилжүүлсэн асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд буцаахаар тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 14 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 16 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 17 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29