ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ


Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын аранзал улаан туг салхины аясаар намирах агаад сүр хүч, тэмцэл ялалтын билгэдэл энэ тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсчээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдсан ирсэн ирсэн шинэ дайчид. Тэд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарагаа өргөхөөр эгнэн жагссан нь энэ юм. Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан тэд өнөөдөр эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо нь лавтай. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангарах өргөх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох тэргүүтэй албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ, дүүгээ өнгө жавхаатай, сайхан харагдаж байна гэцгээв. Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлж байлдагч Х.Очирбат "Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо, бид. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа" гэлээ. Хүүгийнхээ тангараг өргөх ёслолын сонирхохоор Увс аймгийн Түргэн сумаас ирсэн Н.Цэвээн "Миний хүүг Ц.Ариунболд гэдэг. Ах нь хүүгээ хараад таньсангүй. Ямар сайхан томоожиж, өнгө жавхаатай болоо вэ. Цэргийн алба хүнийг сэтгэлзүй, бие бялдарыг нь хөгжүүлж төлөвшүүлдэг ийм л сайхан газар юм даа" гэж бахархсан бол Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Батжаргалын ээж Н.Түвшинжаргал "Би дөрвөн хүүгийнхээ гурвыг нь цэргийн албанд явуулсан ээж хүн л дээ. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэрэгт явуулах дуртай. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа" хэмээн сайд Н.Энхболдод талархал илэрхийлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 14 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 16 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 17 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29