“ИХ-7” ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА


Канадын Квебек мужийн Ла Мальбе хотод "Их 7"-гийн дээд уулзалт хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөлөө. Энэ хамтарсан мэдэгдэл нь найман хуудас бөгөөд "Их 7"-гийн орнууд бүгд дэмжсэн тухай хэмээн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ мэдэгдэлдээ "Их 7" орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар санал зөрөлдөөн байгааг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Минскийн гэрээний хэрэгжилттэй уялдуулахаа баталж жендэрийн тэгш эрхийг хангах тохиролцоонд хүрснээ тэмдэглэсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн ган, хөнгөн цагаанд импортын гаалийн татвар ногдуулах маргаантай асуудлаар чөлөөт худалдаанд саад учруулах гаалийн татвар, татаас болон бусад саад тотгоруудыг бууруулахыг чармайж байгаагаа хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна. Ийнхүү Канадын Ерөнхий сайд "Их 7" орон бүгд энэхүү хамтарсан мэдэгдлийг дэмжсэн тухай мэдэгдсэн.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурыг зорьж явахдаа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа албан ёсны төлөөлөгчдөдөө хамтарсан мэдэгдлийг дэмжихгүй байх үүрэг өгснөө бичсэн байна.

"Их 7"-гийн дээд уулзалтын өмнө л АНУ болон аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын энэ клубт багтдаг бусад улс орнуудын хооронд цөөнгүй асуудлаар санал зөрөлдөөн үүссэнээс болоод хамтарсан мэдэгдэл гаргаж чадалгүйгээр дээд уулзалт өндөрлөх байх гэсэн болгоомжлол гарч байсан. Санал зөрөлдөөнтэй асуудлуудад нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэл, ган, хөнгөн цагааны татвар, Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээ зэрэг багтаж байсан юм.

Гэхдээ Канадын Ерөнхий сайд Квебекийн дээд уулзалтыг амжилттай болсонд тооцож байгаагаа илэрхийлсэн. Хямралт нөхцөлд байгаа улс орнуудын эмэгтэйчүүдийн боловсролд 4 тэрбум ам.доллар хуваарилах тохиролцоонд "Их 7" орон хүрснийг жишээ болгон мэдээлсэн юм. Канад улс "Их 7"-г тэргүүлэх хугацаандаа жендэрийн тэгш эрхийг хангах асуудалд онцгой анхаарлаа хандуулж байсан учир ийнхүү зорилгодоо хүрсэн гэж үзэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Ирэх жил Франц улс "Их 7"-г тэргүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дараагийн дээд уулзалтыг Францын Биарриц хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 14 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 16 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 17 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29