ЗУУН НАСТЫГ ГОО САЙХАНДАА ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨГӨӨ


Зуу настыг гоо сайхны салбарт өргөнөөр ашигладаг. Зуун наст нь шим тэжээлтэй, ашиг тустай бодис ихээр агуулдаг. Тэдгээр нь таны нүүрний арьсны гоо сайхны дэмждэг юм. Бүр Клеопатра хатан усанд орохдоо усандаа зуун настын шинэхэн шүүс нэмдэг байсан гэж түүхийн эх сурвалжид дурьджээ.Зуу настыг гоо сайханд төдийгүй эмчилгээний зориулалтаар ч ашигладаг. Алоэ нь арьсан дээр гарсан батга, идээт үрэвслийг эдгээж, үрчлээ тэнийлгэж, сэвх, нөсөө толбо, улайлт зэргийг түргэн анагаадаг.Зуун настыг маск, лосьон, ханд зэргээр өдөр тутамдаа гоо сайхны арчилгаандаа хэрэглэх боломжтой.

Залуужуулах маск
Зуун настын навчийг сайтар үрж, кааш маягийн зуурмаг гарган авна. 1 хоолны халбага зуун настаа 1 хоолны халбага сүү, 1 түүхий өндөгний шартай хольж хутгана. Ингээд маск бэлэн боллоо. Маскаа урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд, 20 минут болгоно. 20 минут болсны дараа бүлээн усаар сайтар угааж, арилгана.

Батганы эсрэг түрхлэг

1 цайны халбага зуун настын шүүс, 1 цайны халбага цөцгий, түүхий өндөгний 1/2 шарыг хооронд нь хольж хутгана. Урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ бэлэн болсон маскаа түрхэнэ. Ингэхдээ эхний давхарга хатсаны дараа дахин нэг давхарлаж түрхээд, 30 минут болгоно. 30 минутын дараа нүүрээ бүлээн усаар сайтар угаагаарай.

Нүүр цэвэрлэх лосьон
Хагас аяга буцалгаж хөргөсөн усыг 1 цайны халбага глицерин, 2 цайны халбага зуун настын шүүс, 1 цайны халбага нимбэгний шүүстэй хольж хутгана. Сайтар сэгсрээрэй. Бэлэн болсон лосьоноо хөвөнд шингээж нүүрээ арчина. Дараа нь нүүрээ бүлээн усаар угаана.

Үрэвслийн эсрэг мөсөн түрхлэг
Зуун настын шинэхэн гаргаж авсан шүүсийг мөсний саванд хийж, хөлдөөнө. Үүгээр өглөө бүр нүүрээ арчиж хэвшээрэй. Ингэснээр улайлт, үрэвсэл зэргээс сэргийлнэ.

Асуудалтай арьсны маск
Зөгийн бал, нунтагласан овъёос, зуун настын шүүс, глицериныг тус бүр 1 цайны халбагыг бэлтгээд, хооронд нь сайтар хольж хутгана. Бэлэн болсон маскаа урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд, 20 минут болгоно. Дараа нь усаар угаагаарай.

Зуун настын шүүсээр арьсны бүх л асуудлыг шийдэх төрөл бүрийн маск, лосьон, түрхлэг бэлтгэж болно. Зуун наст нь таны арьсыг гэрэлтсэн, тунгалаг, эрүүл, толигор болгоно


0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 14 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 16 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 16 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 17 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29