ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс 102-ын мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Нямдэлэгийн Энхнаран нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 9-р тэмцээнд -72кг жинд мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 21 орны 533, цагдаагийн байгууллагаас таван тамирчин оролцжээ. Тэрээр 2005 оноос Олон улсын таеквондогоор хичээллэж эхлэн, спортын мастер, хар бүс нэг дантай тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна