ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 500 ГАРУЙ АЛБАН ХААГЧДАД ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн нийт 500 гаруй ажилтан, алба хаагчдад гэр бүлийн боловсрол олгох "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:"Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгаа үндэслэлтэй хандаж, төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм. Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим, Хүүхдийн төлөө үндэсний газраас2013 онд Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлох зорилгоор 21 аймаг, сумд, нийслэл, дүүргээс асуумжийн аргаар 1000 хүнээс түүвэрлэн авсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 70% нь хэрэлддэг, 75,4% нь маргалддаг, 47,4 %-д хардалт байгаа, 19,9 % нь зодолдог гэж хариулсан нь гэр бүлүүдийн харилцаа сөрөг үзүүлэлтэй хэмээн дүгнэх үндэслэл байна гэж дурджээ. Тиймээс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор "Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе" уриатай сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цувралаар Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

"Гэр бүлийн үнэ цэнэ" сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай мэдээ, мэдээллийг өглөө." гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29