Д.МУРАТ: БИ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ


Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариуг өгөх ёстой учраас өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж эхлээд байна.

Үдээс өмнө Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч ямар шийдвэр гаргасныг нууцалж байгаа юм. Харин одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааныг хаалттай эхлүүлсэн ч УИХ-ын гишүүн Н.Оюундарь нээлттэй хуралдуулах горимын саналыг гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив.

Ингээд уг хуралдаанаар УИХ-ын гишүүд хэрхэн, байр сууриа илэрхийлснийг хүргэе. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат нар оролцсон юм.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Энэ хүнийхээ асуудлыг хэлэлцээд түтгэлзүүлээд өгнө үү

- УИХ-ын гишүүн бол жирийн иргэн бус хууль тогтоох дээд байгууллагын ажилтан, ард түмний элч. Тэгэхээр ийм хүнийг энгийн иргэний адилаар шүүхийн өмнө зогсоогоод байх боломжгүй. Гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх учраас би энэ асуудлыг УИХ-аар оруулж ирж байгаа юм. Хяналтын прокуророос УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг оруулж ирлээ. Энэ дагуу би та бүхэнд уг асуудлыг танилцуулж байна. Энэ хүнийхээ асуудлыг хэлэлцээд түтгэлзүүлээд өгнө үү. Үргэлжлүүлэн шүүхээр уг асуудлыг хэлэлцэе гэсэн саналыг би хэлж байна. УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэрэгт татаад шалгаад байх боломжгүй. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай учраас би энэ асуудлыг оруулж ирсэн юм. Энэ хоёр гишүүнийг түтгэлзүүлж байгаад эрх зүйн байдлыг нь энгийн иргэнтэй адил болгосны дараа шүүхээр хэргийг нь хэлэлцэх нь зөв юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Аль нь зөв юм бэ

- Заавал хоёр гишүүний эрхийг түтгэлзүүлж байж хэргийг нь шүүх хурлаар хэлэлцүүлнэ гэж та хэлж байх шиг байна. Гэхдээ түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр хэлэлцүүлж болно гэсэн ойлголттой байсан. Аль нь зөв юм бэ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэггүй гэж бодож байгаа юм

- Одоогийн хуулиар гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж болно. Гэхдээ энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Миний хувьд УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэггүй гэж бодож байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй

- Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Би өмнө нь Ерөнхий прокурорт дөрвөн удаа гомдлоо хүргүүлж байсан. Миний хувьд энгийн хүний адилаар шүүх хуралд оролцоно. Заавал түтгэлзэх шаардлагагүй гэж бодоод байна. Намайг тэр эмэгтэйг зодсон гэж байгаа ч гэрч байхгүй. Маш олон удаа гүтгэж, доромжиллоо. Хүн зодсон гэж зохиож байна. Би шүүх хуралд оролцоход бэлэн. Түтгэлзэх шаардлаггүй. Хохирогч тал гомдлоо татаж авсан. Би гайхаж байна. Одоогийн хуулиараа заавал түтгэлзэхгүйгээр шүүхийн хуралд оролцох боломжгүй. Би хэлмэгдэж байна. Энэ асуудлыг зөв шийдэж өгнө үү. Маш их харамсаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж болохгүй

- Шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх хуультай. Гэтэл өнөөдөр бид түтгэлзүүлэх асуудлыг ярьж буй нь гайхмаар. Энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж болохгүй.

Ингээд УИХ-ын гишүүдийг түтгэлзүүлэхээр хүргүүлсэн прокурорын хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үнэхээр хүнд байна

- Хуулийн дагуу нууцаар санал хураах ёстой. Энэ журмаараа явуулмаар байна. Бид энэ асуудлыг ч хаалттай хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн гэр бүлийн болоод хэргийн мөрдөн байцаалтын нууцын асуудал ч бий. Үүнийг ингэж хамаагүй ярьж болох юм уу. Үнэхээр харамсалтай байна. Энэ асуудлыг чинь хэлэлцэхэд их хэцүү байдаг юм байна. Нэг талаас хувь хүний асуудал яригдаж буй ч нөгөө талаас төлөөлөх эрхийн асуудал хөндөгдөөд байна. Цаашлаад төрийн тогтвортой байдал хүчний харилцааны асуудал ч хөндөгдөнө. Энэ их эмзэг асуудал. Үүний өмнө хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо маш хүнд нөхцөлд хуралдлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Түтгэлзүүлж байж УИХ-ын гишүүний нэр холбогдсон хэргийг шүүхээр хэлэлцэх ёстой. Үүнийг ойлгох нь зүйтэй.

Ингээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан горимын саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнээр нууцаар санал хураахаар болсон юм.

Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Муратыг түтгэлзүүлэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн санал тэнцэж түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна

эх сурвалж: chuhal.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 1 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 22 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 23 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 23 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 23 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03