FACEBOOK АЛДАА ГАРГАСНААС 14 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН ПОСТ ОЛОН НИЙТЭД ИЛЭЭР НИЙТЛЭГДЖЭЭ


Тус компани өнгөрөгч тавдугаар сарын 18-22-ны хооронд шинэ тохиргоо туршиж байх үеэр энэ явдал болсон байна. Фэйсбүүкд пост, зураг нийтлэхдээ өөрөөс нь өөр хүнд харагдахгүй байхаар, эсвэл найз нартаа үзүүлэхээр, мөн хэн дуртай нь харахаар олон нийтэд нээлттэй байдлаар тохируулж болдог. Тэгвэл ил бус байхаар тохируулж нийтэлсэн нийтлэл, зураг зэргийг олон нийтэд нээлттэй байдлаар нийтэлж алдаа гаргасан гэсэн үг юм. Алдаа гарсныг мэдсэнээс хойш хэвийн байдалд нь оруулахын тулд компанийн мэргэжилтнүүд таван өдөр зарцуулжээ.

Үүнтэй холбоотойгоор Фэйсбүүк компаниас алдаа гарах үеэр хувийн постууд нь нээлттэй байдлаар тавигдсан хэрэглэгчдэд өнөөдрөөс эхлэн мэдэгдэл /notification/ илгээж эхэлсэн байна. Танд Фэйсбүүкээс "Please review your posts" гэсэн мэдэгдэл ирвэл хувийн тохиргоотой постууд тань олон нийтэд ил /public/ нийтлэгдсэн гэсэн үг.

Болсон явдалтай холбоотойгоор тус компанийн төлөөлөгч "Бид саяхан алдаа гаргасны улмаас хэрэглэгчдийн постууд автоматаар олон нийтэд дэлгэгдсэн байсныг олж илрүүллээ. Тэр дор нь асуудлыг засч залруулж, өнөөдрөөс эхлэн үүнд өртсөн хэрэглэгч нэг бүрт хүрч, аюулгүй байдлыг нь ханган ажиллахыг эрмэлзэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тодорхой үед буюу тавдугаар сарын 18-наас 22-нд нийтлэгдсэн постуудад хамааралтай. Өөрөөр хэлбэл өмнөх постуудад нөлөө үзүүлээгүй. Хэрэглэгчид постын тохиргоогоо хүссэнээрээ өөрчлөн, нийтлэх боломжтой хэвээр байгаа" гэсэн тайлбар өгчээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29