Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ НАРЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДНЭ


УИХ-ын тухай хуулийн 6.11-д "Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" хэмээн заажээ. Үүний дагуу УИХ Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд УИХ өнөөдрийн дотор хариу өгөх ёстой. УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүйгээр Дэд хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандах нь зүйтэй гэж үзсэн.УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо одоо хуралдсан бөгөөд Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг өнөөдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Ингэхдээ нууц санал хураалт явуулж шийдвэр гаргах юм. Энэ тухай УИХ-ын 6.13-т "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэжээ.УИХ дахь намын бүлгүүд нэгдсэн шийдвэр гаргалгүйгээр өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөхөөр болсноос гадна хуулийн дагуу нууцаар санал хураалт явуулах тохиолдолд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарах магадлал өндөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29