ЕРӨНХИЙ САЙД ОУВС-ИЙН ДЭД ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа.Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр" батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.Хөтөлбөрийн III шатны үнэлгээ амжилттай хийгдэж, ОУВС-ын Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн гурван жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-ын Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв."Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-ын дэд тэргүүн М.Фурусава хэллээ.Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна" гэж тэмдэглэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29