ЭНЭ ЗУН БЭЭЖИН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НЭМЭГДЭЛ ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА


"УБТЗ" ХНН Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг өчигдрөөс аялуулж эхэллээ. 1986 оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг аялуулж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын төмөр замууд нь олон улсын протоколын дагуу жилийн хугацаатай ээлжлэн хоёр улсынхаа нийслэл рүү шууд аялуулдаг юм. Энэ жилийн хувьд УБТЗ-ын галт тэрэг бүтэн жилийн хугацаанд хоёр улсын нийслэл рүү аялна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монгол, Монголоор дамжин ОХУ, Европыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь энэ чиглэлийн шууд галт тэрэгний ачааллыг бүрэн дүүрэн ашиглаж байна. Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьж буй галт тэрэг нь 85 хувийн зорчигч дүүргэлттэй, 10 жилд нэг удаа ордог ээлжит засвартаа ороод анхны аялалаа хийж буйгаараа онцлог юм. Анхны аялал гэхэд зорчигч, үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх боломжтойг харуулж байна. Ингэснээр зорчигчдын ая тухыг хангасан тохилог, найдвартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болжээ.Тус галт тэрэг нь био бие засах өрөө, агааржуулагч, телевиз гээд үйлчлүүлэгчдийн зорчих бүхий л нөхцөл бололцоог хангаснаас гадна бүрэлдэхүүндээ гурван люкс, есөн энгийн тасалгаат, ресторан, тээшийн вагон зэргийг багтаасан байв. Энэхүү галт тэргээр нийтдээ 372 зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын талаас нэмэгдэл галт тэрэг аялуулж байгаа гэнэ.байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх өдөр Улаанбаатар хотоос гарсан галт тэрэг маргааш өдөр нь Бээжин хотод очих бол бүтэн сайнд эргээд Улаанбаатарт ирэх юм. Энэ чиглэлийн зорчигчид нь монголын говь, хангай хосолсон нутгаар дайран өнгөрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харах боломжтойгоос гадна Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн бүс нутгийн томоохон суурин газар, тулгуур өртөөдөөр зогсоод хөдлөх ажээ. Дашрамд дурьдахад, УБТЗ-ын Тасалбарын төвийн хамт олон хоёр сарын өмнөөс Улаанбаатар- Бээжин чиглэлийн галт тэрэгний мэдээллийг олон төрлийн суваг ашиглан зорчигчдод түгээсэн байна. Тэд зорчигчдийн тасалбар түгээлтийг хялбарчлах, үйлчлүүлэгчдэд амар байхаар тооцоолж, https://eticket.ubtz.mn/home цахим хуудсаар дамжуулан онлайнаар тасалбар худалдаалж эхэлжээ. Мөн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгтэй өдрүүдэд ээлжийн кассир ажиллуулж, өглөө эрт галт тэрэг хөдлөхийн өмнө тасалбар бичиж байгаа гэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29