ЗӨРЧИЛТЭЙ АЙЛУУДАД ЗАМ ТАЙЛБАЙ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ


Иргэд дур мэдэн хашаагаа сунгаж гудамж хоорондын замыг нарийсгадаг, зам мухардуулдаг байна. Үүнээс болж галын болон түргэний машин цаг алддаг. Иргэдийг гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зөрчилтэй айлуудад зам тайлбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ.Чингэлтэй дүүргийн Ар согоотын нэгдүгээр гудамжны 76 тоотод оршин суух айл зам хаан буужээ. Өөрөөр хэлбэл, энэ хэсгээр галын болон яаралтай тусламжийн машин явах боломжгүй болсон юм. Удаа дараа шаардлага тавьсан ч хашаандаа олон айл амьдардаг, нүүх газаргүй, газрын зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэхчлэн шалтаг тоочсоор өдийг хүрчээ. Өөрсдийгөө болоод бусдыг эрсдэлд оруулж байгаагаа гэрийн эзэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол зөрчилтэй айлуудын зөвхөн нэг жишээ юм. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гэхэд гудамж нарийсган хашаагаа татсан, зам хаасан, өндөр хүчдэлийн дор буусан 30 гаруй айл байна.Нийслэлд гарч байгаа обьектын галын дийлэнх хувь нь гэр хороололд гардаг. Чингэлтэй дүүрэгт гэхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 76 удаагийн обьектын түймэр гарсны 18 тохиолдол нь 19 дүгээр хорооны нутагт гарчээ. Тиймээс гудамж чөлөөлөх ажлыг энэ хорооноос эхлүүлж байгаа юм. Галын үед хэдий чинээ богино хугацаанд очно тэр хэрээр хохирол багасдаг. Ахуйн гал түймрийн дийлэнх нь иргэдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болдог.Ийнхүү зөрчилтэй өрхүүдэд өгсөн хугацаатай шаардлагыг биелүүлэхгүй бол шат дараатай арга хэмжээг авч газрын албатай хамтран албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах талаар албаныхан дуулгалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 17 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29