БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙНА


ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр жилд 700 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас хагалгаанд ордог байна. Өнгөрсөн оны байдлаар энэ чиглэлд 77 сая төгрөгийг улсаас төсөвлөн зарцуулжээ. Харин иргэдээс 237 сая төгрөг гаргуулан, хагалгааг хийсэн байна. Тиймээс сүрьэгийн хагалгааг өндөр өртөгтэй мэс заслын жагсаалтад оруулах шаардлагатай байгааг эмч нар хэлж байна.

Манай улс сүрьеэгийн тархалтаараа хамгийн өндөр долоо орны тоонд багтдаг байна. Хамгийн эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон аж. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь тухайн эмнэлгийн орны эргэлт байхгүй болж байгаа хэрэг. Учир нь эмэнд дасалтай сүрьеэ бүрэн эдгэтэл 24 сар шаардлагатай байдаг аж. Тиймээс нэг иргэн доод тал нь эмнэлэгт дөрвөн сар хэвтэн эмчлүүлэх болдог байна. Ингээд бодохоор эмнэлгийн нэг орыг жилдээ 1-2 өвчтөн л ашигладаг байна.

Сүрьэгийн эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хувьд эмчилгээ таслалт 33 хувь, нас баралт 60 хувьтай байна. Ялангуяа хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэгийн тархалт, эмчилгээ таслалт, нас баралт өндөр байгааг албаныхан хэлж байлаа. Өнгөрсөн онд сүрьеэгийн 740 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 40 орчим хувь нь их дээд сургуулийн оюутнууд, 20 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдүүд, үлдсэн хувийг нь ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид эзэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 17 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 17 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29