Х.СЭРЖМЯДАГ ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭЛЭЭ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Х.Сэржмядаг охин сураггүй алга болоод удаж буй.

Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт эрлийн ажиллагааг явуулсаар байгаа юм.

Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охины талаар таагүй мэдээлэл гарч байна. Тодруулбал, "охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Охины сураг гарлаа" гэх мэдээлэл гарч байна.

Охины амийг хөнөөсөн нь тодорхой болсон, гэхдээ цогцос нь олдоогүй байгаа. Хоёр этгээдийг хоёр сарын өмнө баривчилсан гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлсэн байна.

Харин энэ мэдээллийг ЦЕГ-аас " Х.Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэл худлаа. Хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Олон нийтийн анхаарлын төвд энэ хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа. Охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй" хэмээн үгүйсгэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 18 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 19 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29