​ОУПХ С.ЗОРИГ АГСНЫ ХЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ЁСНЫ, ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХҮЙЦ БОЛСОН ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.

Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.

Дээр дурдсан асуудлаас хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ.

Монгол Улсын Засгийн газар С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбоотой хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохиргчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажиллажээ. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч тус уулзалтад оролцоогүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах гурван саналыг Байнгын хороонд оруулж буйгаа Ц.Нямбаатар гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцахаар заасан байдаг. Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар тус дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэжээ.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах зэрэг саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурджээ.

УИХ-ын гишүүн, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 18 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 19 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29