​ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас уг хуулийн төслийг Иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн арга зүй, бодлого, чиглэлээр хангах зорилгоор 6 бүлэг, 30 зүйлтэй байхаар боловсруулсан юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс нийт 19 зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Уг саналыг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тухайлбал, гадаадын иргэн Монгол Улсаас харъяалалгүй хүүхдийг үрчлэн авахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасах санал гаргасан байна. Уг асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг тул давхар заалт оруулах шаардлагагүй хэмээн үзжээ. Мөн иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын хаяг дээр оршин суух хаяггүй иргэнийг бүртгэх зэрэг санал гаргажээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү зарчмын зөрүүтэй 19 санал тус бүрээр санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 15 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 18 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 18 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 19 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29