​ХҮҮХЭД ДАЙРЧААД "ХОХЬ ЧИНЬ 400 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЬЕ" ГЭЖЭЭ


Дархан-Уул аймагт цэцэрлэгийн хүүхэд машинаараа дайрч гэмтээсэн эмэгтэй жолоочийг шалгаж байгаа юм байна.

Өөрийн буруутай үйлдлээс болж хүүхэд дайрч гэмтээчихээд ар гэрийг нь доромжилсон эмэгтэй жолоочийн талаар ээж нь хаана хандахаа мэдэхгүй байна.
Тэрбээр өөрийнхөө цахим сүлжээнд "Хэдэн өдрийн өмнө эв эрүүл, дуулж бүжиглээд гүйж явсан хүүг минь дайрч гэмтээчихсэн. Гэтэл өнөөдөр эмчилгээний төлбөр нэхэмжилж эмчилгээг цаг алдалгүй явуулмаар байна гэтэл элдвээр дайрч доромжиллоо. Тэр эмэгтэй жолооч "Хохь чинь 400.000 төгрөг өгье хэргээ хаалгуулаад гомдолгүй гэсэн акт гаргаж өг гэсэн. Энэ мөнгөөр хүүгийн минь амь нас эрүүл мэндийг үнэлж байгаа нь даанч гомдолтой байна.
Өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн байж шүү дээ.

Мөн Дархан-Уул аймгийн цагдаа нь одоо гэрчийн мэдүүлэг авалгүй шүүх эмнэлгийн магадлагаа гээд хохирогч болсон бидэнд үзүүлж танилцуулах материалыг үзүүлэхгүй юм. Байцаагч нь зугтаагаад ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болчихоод байна. Дайрч гэмтээсэн жолоочийн талынхан элдэв үгээр дайрч доромжлоод чаддаг юм бол шүүхээрээ яваад эмчилгээний мөнгөө олж ав гээд дарамтлаад байдаг. Ёстой Монголд хуулийг гууль болгодог улсууд чинь төрийн хувцас өмссөн цагдаа нар л юм байна даа Монгол төрийн цагдаа мөнгө өгсөн талд үнэн дуулгавартай үйлчилдэг юм байна даа. Яах вэ" гэж бичжээ.

Дайруулсан хүү аймгийнхаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд том хүний дозоор өвчин намдаах тариа байнга тариулж байгаа талаар ээж нь ярьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 17 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29