Д.ЦОГТБААТАР САЙД БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД А.КОБЯКОВ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА В.АНДРЕЙЧЕНКО АЛБАН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ


Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр тус улсын Ерөнхий сайд А.Кобяков, Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченко нартай албан ёсны уулзалт хийжээ.

Ерөнхий сайд А.Кобяковтой хийсэн уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн найрсаг харилцааг бүхий л талаар хөгжүүлэх, түүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, хоёр орны ЗГХК-ын хуралдаанаар тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хөдөө аж ахуйн агропарк, сүүний үйлдвэрлэлийн кластер, Беларусийн машин техникийн сэлбэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийг байгуулах, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, барилга, зэрэг олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргээр хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болов.

Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченкотой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө УИХ дахь Монгол, Беларусийн найрамдлын бүлэг төлөөлөгчид харилцан солилцох, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох зэргээр Беларусь Улсын Үндэсний хурлын гишүүдтэй ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн ЕАБХАБ, Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмуудад тогтсон парламент хоорондын үйл ажиллагааны зэрэгцээ хоёр орны бизнес, соёл урлагын салбарын солилцоог өргөжүүлэх, Беларусьт оюутан, сурагч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалыг сэргээхэд хоёр орны парламентын зүгээс дэмжин ажиллахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 17 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29