ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИВ


Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ''Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль'' энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Уг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй аюул, осол, гамшгийн үед дүүрэг өөрийн хүчин чадлаар авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад чиглэх юм. Тодруулбал гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвар эзэмших, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг ач холбогдолтой юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Ой хээрийн түймэр, Малын гоц халдварт өвчин болон Үерийн аюултай тэмцэх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын Команд штабын сургуулийг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хийж бэлтгэл бэлэн байдлын үзлэг шалгалтыг Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 16 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29