АМАРЖИХ ТӨВҮҮДИЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛУУД ЭХЭЛЛЭЭ


БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил нөгөөдөр буюу 6 дугаар сарын 7-нд эхлэхээр боллоо. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барина.

Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандана уу. Улсын их баяр наадмын өмнө ажлаа дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Эмнэлгийн холбогдох ажилтнууд болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдтэй Авто замын газрын мэргэжилтнүүд уулзлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар гүйцэтгэж буй уг ажлыг "Энигма Констракш" ХХК гүйцэтгэж байгаа юм. Мөн Баянзүрх дүүрэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхлээд байна. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ажил 8 дугаар сард дуусна. "Өргөө" амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх юм гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 16 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29