​УВС АЙМГААС "ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН" ЭХЭЛЛЭЭ


Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/ хамтран 8 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Хавдрын эсрэг үндэсний аян"–ы үзлэг оношилгоо Увс аймгаас эхэллээ. Тус аяны эмч нарын баг бүрэлдэхүүн Увс аймагт гурав дахь жилдээ ирж буй бөгөөд өнгөрсөн хоёр жилд 6000 орчим иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулж байжээ.Энэ жил "Хавдрын эсрэг үндэсний аян"-ны эмч мэргэжилтнүүдийн баг баруун гурван аймаг болох Увс, Баян Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна. Энэ жил ходоодны хорт хавдар өвчнийг онцлон ажиллах бөгөөд энэ төрлийн хавдар хамгийн өндөртэйд тооцогддог дээрх гурван аймгийг сонгожээ. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах болон ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд анхаарах юм. Нээлтийн үеэр ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал М.Энхсайхан хэлсэн үгэндээ "ХААН Банк нь банк санхүүгийн үйлчилгээг иргэд харилцагчиддаа хүргэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамрсарлаж, олон нийтийн эрүүл мэндийн төлөө Хавдрын эсрэг үндэсний аяныг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ аян маань зорилтот бүлэгтээ хүрч чадан олон хүнд эрүүл саруул амьдралыг бэлэглэдэгт бид баяртай байдаг. Цаашид ч энэ аянаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно хэмээн" онцоллоо. Аяны эмч нарын багийн дараагийн ажиллах аймаг Баян-Өлгий аймгийн Өлгий хот бөгөөд 06-р сарын 11-ээс үзлэг оношилгоог үргэлжлүүлнэ. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний "Хавдрын эсрэг үндэсний аян" өнгөрсөн 7 жилийн хугацаанд 115, мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ. Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна. Хавдрын эсрэг үндэсний аян зорилтот бүлэгтээ хүрч олон хүнд эрүүл саруул амьдрал, олон айл өрхөд элэг бүтэн гэр бүл бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 16 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29