​АТҮТ, "ТАВАН ТОЛГОЙ" КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчилж уурхайнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус төвийн захирал П.Дэлгэрнаран өнгөрсөн амралтын өдрүүдэд "Таван толгой" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтран ажиллах гэрээнд уурхай эзэмшигч нар өөрсдийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд тохируулан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй стандарт, дүрэм журмын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх "Тээвэрлэлтийн гэрээ" байгуулан ажиллах юм байна.

Харин АТҮТ-өөс энэхүү "Тээвэрлэлтийн гэрээ"-г үндэслэн тээврийн хэрэгслүүдэд хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахаар болжээ. Өмнө нь уурхайнууд зөвхөн худалдан авагч талдаа тээвэрлэлтээ даатгаж орхисоноос зохицуулалт алдагдсан байсан. Харин энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж, уурхайнууд тээвэрлэлтийн асуудалдаа анхаарах болсноор уурхайн хүчин чадал, боомтын болон авто замын нэвтрүүлэх хүчин чадалд нийцүүлэн зохицуулалт хийх боломж бүрдэж байна. Ингэснээр хэт олон автомашины төвлөрөл саарах, тээвэрлэгчдийн хариуцлага сайжрах, зам тээврийн осол буурах, жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэх, жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах зэрэг боломжууд бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 17 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 19 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 20 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29