"БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНИЙГ ХӨХ ХОТЫН КОНСУЛЫН ГАЗАРААС ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ


Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Консулын газраас "Байгаль дэлхийгээ хамгаалъя" сэдвийн дор хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Энэхүү гар зургийн уралдаанд Монгол улс болон Хөх хот, Эрээн хот, Хөлөн буйр, Баяннуур, Шилийн хот, Улаан цав, Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, Улаан хад, Цагаан хөшөө, Ордос зэрэг аймаг хотуудын хүүхдүүд оролцож 1003 бүтээл ирүүлсэн нь урьд өмнөх уралдаан тэмцээнээс илүү өргөн цар хүрээтэй болсон бөгөөд хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчилсан аж. Уралдааны гол зорилго нь хүүхэд багачуудын байгаль, эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх, зургаар дамжуулан байгалиа хамгаалах боловсролыг олгоход чиглэж байгаа юм.


Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ: Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцсаны улмаас уур амьсгал өөрчлөгдөн олон зүйл ургамал, амьтан бүрмөсөн устгаж, ган гачиг цас зуд, салхи шуурга зэрэг гамшигт үзэгдлийн өмнө хүн төрөлхтөн өөрөө ч хүчин мөхөсдөж байгааг бид харж байна. Тиймээс байгаль дэлхийгээ хамгаалах, онгон дагшин хэвээр нь хадгалах асуудал бол дэлхий дахины чухал зорилт болж, анхаарал хандуулаад байгаа. Бид ч гэсэн хүүхдэд багачуудыг байгаль дэлхийтэйгээ ойр байж, уул ус ургамал мод, газар шороогоо хайрлацгаая гэсэн уриан дор байгаль хамгааллыг сурталчилах, зургаар дамжуулан байгаль экологийн боловсрол олгох тал дээр анхаарсан. Энэ уралдаан маань урьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтай, олон улсын чанартай болж байгаль орчныг хамгаалахад зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа боллоо гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 20 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 21 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29