​ИНЧЕОН-МОНГОЛЫН НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛИЙГ ДАВХАР ЗАМТАЙ БОЛГОХООР ТОХИРОЛЦЛОО


Өмнөд Солонгос, Хятадын талууд Инчеоноос Монгол хүрдэг агаарын замыг хоёр давхар болгон ашиглах тохиролцоонд хүрснийг Сөүлийн албаныхан Ням гарагт мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл зөвхөн нэг замаар энэ чиглэлд онгоцнууд нисдэг байсан бол удахгүй хоёр зэрэгцээ агаарын зам нэг чиглэлд бий болох юм.

Ингэснээр нислэгийн багтаамж нэмэгдэж, нислэгийн цаг хойшилдог, саатдаг байсан асуудал шийдэгдэх гэнэ.

Сөүл хотод болсон яриа хэлэлцээрээр эцсийн тохиролцоонд хүрч, энэ оны сүүлээр хэрэгжих болсныг Өмнөд Солонгосын Тээвэр, Дэд бүтцийн яам мэдээлжээ.

Уг агаарын чиглэл нь Инчеоноос Монголоор дамжин Ойрх Дорнод, Орос, Европ хүрэх онгоцнуудад ашиглагддаг 1,700 км урттай зам юм байна.

Энэ чиглэл ганц агаарын замтай байсан тул онгоц хоорондын зайг жигд, аюулгүй түвшинд хадгалахын тулд цаг их зарцуулдаг байжээ. Ингэснээр Инчеоноос баруун зүгт нисэх онгоцнууд бөөгнөрч, нислэгийн цаг хойшлох асуудал байнга тохиолддог байсан юм.

2014 онд энэ замаар 128,000 онгоц нисэж байсан бол 2016 онд 150,000 онгоц болж нэмэгджээ.

2016 онд энэхүү чиглэлийн ачаалал нэмэгдсэний улмаас 1,344 онгоцны нислэг нэг цагаас урт хугацаагаар хойшилж байв.

Инчеон-Монголын агаарын замыг давхар ашиглалттай болгох асуудлыг 2010 оноос эхлэн Өмнөд Солонгос, Хятадын талууд хэлэлцэж эхэлснээр одоо үр дүнд хүрч байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 20 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 21 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29