КАНАДЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ХУРУУНЫ ХЭЭ АВДАГ БОЛНО


Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө бүртгүүлдэг болох тухай Канад улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэв.

Монгол улсын 14-79 насны Канад улс руу зорчих иргэн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө Улаанбаатар дахь Канад улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгнө. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний өгсөн биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээлэл 10 жил хүчинтэй байх ажээ.Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 20 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 20 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29