ГЕРМАНЫ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН АРСЛАН, БАРСЫГ БУЦААЖ ТОРОНД НЬ ОРУУЛЖЭЭ


Германы баруун хэсэгт орсон ширүүн борооны дараа үерт автсан амьтны хүрээлэнгээс хоёр бар, хоёр арслан, нэг ирвэс, нийтдээ таван аварга биет муурын төрлийн араатан Баасан гарагт торноосоо зугтжээ. Хэдэн цагийн дараа тэднийг барьж, торонд нь буцаан оруулж чадсан байна. Люксембургийн хилийн ойролцоох Люнебах хотын иргэдийг өчигдөр гэрээсээ гарахгүй, хаалга, цонхоо хаалттай байлгахыг анхааруулж байв. Тус хүрээлэнгээс оргосон бас нэг аварга биетэн болох баавгайг орон нутгийн эрх баригчид буудаж хөнөөжээ. Шөнөжин орсон ширүүн бороо голын сав дагуу байрладаг Эйфел нэртэй хувийн амьтны хүрээлэнг үерт автуулсан юм байна. Гэхдээ торноосоо суллагдсан амьтад тус хүрээлэнгийн 30 га газраас холдоогүй болохыг дроноор эрэн сурвалжилж тогтоожээ.Онцгой байдлын албаныхан, гал сөнөөгчид араатнуудыг авлах ажилд оролцсон байна. Уолпоттын гэр бүлийнхний эзэмшдэг Эйфел амьтны хүрээлэн нийт 400 орчим амьтантай. Тэдгээрийн дотор Сибирийн ховор бар багтдаг байна. Хоёр жилийн өмнө зүүн Германы Лэйпциг хотын амьтны хүрээлэнгээс хоёр арслан тороо эвдэн зугтаж байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 20 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 20 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29