Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн 587 алба хаагч ажиллалаа. Цагдаагийн байгууллагаас гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэрэг болон төөрөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдэд эцэг эхийнх нь гар утасны дугаартай бугуйвч зүүж өгч байсан юм. Өнөөдөр сүхбаатарын талбайн хоёр талын замыг хаасантай холбогдуулан төв талбай эх үрсийн баяраа тэмдэглэж буй хүүхдүүийн хөлд дарагдсан юм. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүд эцэг эхээсээ төөрч зарлуулах тохиолдол олон гарч байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна