ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр "Өнөр бүл", "Эрдэм" асрамж халамжийн хүүхдүүдтэй уулзаж, "Хүүхэд хамгааллын даатгал"-ын батламж гардууллаа.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Номин даатгал" ХХК-тай хамтран "Хүүхэд хамгааллын даатгал"-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож, эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг төрөөс хамруулах юм.

Улс хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч болох, бага насы хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрхзүйн орчноо сайжруулж байгаа хэдий ч бага насны хүүхдүүд эрсдэлт нөхцөлд орох тохиолдол гарсаар байгаа юм.

"Хүүхэд хамгааллын даатгал"-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байна.

Энэ үеэр Номин даатгалын менежер М.Солонго " Номин даатгал компани нийгмийн хариуцлагын хүрээнд 0-18 насны хүүхдэд зориулан олон төрлийн эрсдлээс нэг дор хамгаалах Хүүхдийн даатгалыг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Энэ бүтээгдэхүүнээрээ бид хүүхдэд учирч болох бүх л гэнэтийн эрсдлүүдийн улмаас үүссэн хохирлыг нөхөн олгох үүрэг хүлээж байгаа юм.Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нийгмийн бүхий л хэсэгт анхаарч, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд, сургуулиуд хүүхдийн төлөө дорвитой алхам хийж байгаад баяртай байна. Хүүхэд бүхэн айх аюулгүй ирээдүйгээ итгэлтэйгээр харж, сурах хөгжих зам нь гэрэл гэгээтэй байгаасай гэдэг бол бидний чин сэтгэлийн хүсэл билээ. Номин даатгал компанийн хамь олны зүгээс Монголынхоо бүх хүүхдүүдэд эх үрсийн баярын мэнд хүргэе"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 21 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 22 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29