“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” ҮНДЭСНИЙ АЯН “ХҮҮХДИЙН БАЯР”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн эрхийн олон улсын өдөр" гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 93 дах удаагаа тэмдэглэж байна.Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг "Хүүхдийн баяр" хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 66 дахь жилийг угтлаа.Өнөөдөр 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Монгол орон даяар Хүүхдийн баярын өдрийг "ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ" уриан дор хоёр дах жилдээ тэмдэглэж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн баяр"-ын өдөр "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга" аяныг орон даяар эхлүүлж байна. Энэхүү аяны нээлтэд ХНХ-ын сайд С.Чинзориг, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ДЗМОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийверт нар оролцлоо.Аяныг нээж, ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ "Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэж бодлог, эрхзүйн томоохон шинэчлэлүүд хийснийг дурьдахад таатай байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлуулан 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар бид ажиллаж байна. Олон хүүхэд төрүүлж, өсгөн гэдэг амаргүй хэрэг. Тийм учраас Засгийн газраас олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийг нь бодитой үнэлэх олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жилээс эхлэн бид олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нарын хөдөлмөрийг бодитой үнэлүүлэхээр хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээж нарт сар тутам мөнгөн тэтгэмж олгодог хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Даяаршиж буй нийгэмд монгол хүүхдүүд дэлхий дахинд өөрийн оюун ухаан, ур чадвараараа гайхагдсан хариуцлагатай, хүмүүжилтэй, бүтээлч иргэн болж төлөвшихөд нийгмийн анхдагч орчин болсон гэр бүл, эцэг эхчүүдийн зөв харилцаа хандлага, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга үр дүнтэй нөлөө үзүүлж буйг эрдэмтэд судалгаанд тулгуурлан харуулсаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүүхэд хүмүүжүүлэх чиг хандлагад "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга"-ын тухай ойлголт төлөвшөөгүй, эцэг эхчүүдийн энэхүү аргыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулаагүйгээс эцэг, эхчүүд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл байсаар байна. Иймд хүүхдийн эсрэг бие махбодийн шийтгэлийг зогсоох, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан орон даяар "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" үндэсний аяныг эхлүүлж байна" гэв.

Энэхүү аян нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой юм.Мөн "Хүүхдийн баяр"-ын өдөр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн 21 ээжид "Алдарт эхийн II одон" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.Түүнчлэн энэ жил Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбороос зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг сурталчлах, гарын авлага, сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдийг бүртгэх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх "ГБХЗХГ-ын асар" Сүхбаатарын талбайд ажиллалаа.Тус асарт "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга" сургалт, залуу гэр бүлд зориулан "Гэр бүлийн харилцаа" сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Мөн сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.Мөн "Хүүхдийн баяр"-ын өдөр "Хүүхдийн тусламжийн утас-108", "Түр хамгаалах байр"-ны асар ажиллаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 19 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 20 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 20 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 20 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 22 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 2026/08/04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02