МЭНДЧИЛГЭЭ


Хүүхэд багачууд аа

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ

Та бүхэндээ Хүүхдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан "Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт"- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн эрхийн олон улсын өдөр" гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 93 дах удаагаа тэмдэглэж байна. Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг "Хүүхдийн баяр" хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 66 дахь жилийг угтлаа.

Өнөөдөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Монгол орон даяар Хүүхдийн баярын өдрийг "ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ" уриан дор хоёр дах жилдээ тэмдэглэж байна. Хүүхдийн эрхийг хүндэтгэн дээдлэх, өв тэгш хөгжилтэй, зөв хүн болгон, өсгөн хүмүүжүүлэх талаар Монголчууд бид баялаг уламжлалтай ард түмэн.

Хөлд орж бүдчин, хэлд орж шулганан, хорвоотой танилцах цагаас эхлэн, нас биед хүртэл нь хүүхдээ шинжиж, нас сэтгэхүй, хувийн онцлогт тохирсон ертөнцийг таних арга ухаан зааж, бие даан амьдрахыг биеэрээ үлгэрлэн, дагуулж сургадаг, муу явдал, зохисгүй харилцааг хүүхдийнхээ нүдэнд харуулахгүйг хичээдэг, "Зөвийг зөвтгөхдөө зөөлөн үгээр урамшуулж, бурууг засахдаа ч бусдын зөв явдалтай адилтган зүйрлэж ухааруулж чаддаг" билгүүн төгс өвөг дээдсийнхээ хүнээр хүн хийдэг гайхам ухааныг өртөөлөн хөгжүүлэх түүхэн цаг үеийн даалгаварыг биелүүлэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон бид хичээн ажиллаж байна.

Манай байгууллага 2016-2017 онд Хүүхэд нэг эрдэнэ- Хүмүүжил мянган эрдэнэ" хүүхэд хамгааллын 5 жилийн аян өрнүүлж, Хүүхдийн тусламжийн 108 утсыг "Үйлчилгээний төв" болгон, дэргэд нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байртай болгож, яаралтай түргэн тусламжийн тэрэгтэй болголоо. Нийслэлийн Багахангай дүүрэгт "Нартхангай" хүүхэд хөгжил сургалтын төвийг байгуулан ажиллаж байна. Ингэснээр хүүхэд хамгааллын асуудал нэг алхамаар урагшилсан гэж бид харж байна.Түүнчлэн өнгөрсөн 2017 оныг хамтарсан багийг чадавхжуулах жил болгон ажиллаж, 21 аймаг 9 дүүргийн 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг сургалтад хамруулахын зэрэгцээ улсын хэмжээн дэх "Шилдэг Хамтарсан баг"-ийг тодруулж, урамшууллаа.

Өнөр бүл төвийн үйл ажиллагааг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ рүү шилжүүлж, "Эцэг эхийн үндэсний зөвлөгөөн"-ийг ч анх удаа амжилттай зохион байгууллаа. Ази тивд анх удаа Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо.Mөн Ази номхон далайн бүсийн 31 дүгээр "Жембори"-ийг зохион байгуулж, дэлхийн улс орнуудаас 4000 хүүхэд, багачууд нэгэн дээвэр дор нэгдсэн билээ.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн онцгой жил байлаа. Иймд залуучууд руу чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулсны дотор үндэсний хэмжээнд "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг 2 дахь жилдээ, "Хуулиа мөрдье -21" аяныг зохион байгууллаа. Энэ жил манай агентлаг Хүүхдүүдийнхээ хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг явуулахаар ажиллаж байна.

Хүүхдийн баярын энэ өдөр хүүхэд бүрийг бид, гэр бүлдээ, элэг бүтэн жаргалтай байхыг билэгдэж, баяр ёслол, инээдээр дүүрэн өнгөрөөхийг хүсч байгаа боловч, харамсалтай нь хувь тавилангийн эрхээр цаг бусаар эцэг эхээсээ өнчрөн үлдсэн, эцэг эх нь байгаа ч анхаарал халамж тавих үүргээ биелүүлэх чадамжгүйн улмаас "хараа хяналтгүй" хэмээн нийгэмд гадуурхагдан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд зовж шаналж байгаа, бас гэрийнхнээ тэжээн боловсролоос холдож, хүүхэд насаа мартах шахан, хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа, гэнэн томоогүй зан, хэрсүүжиж ухаан сууж хараахан чадаагүйн улмаас гэмт хэрэгтэн хэмээх нэр зүүсэн зэрэг хүүхдүүдээ энэ өдөр мартах учиргүй юм.

Насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг, хүчирхийллийг эсэргүүцэж, зохих байгууллагад үүргийнхээ дагуу мэдээлж, мэдээлэл авсан хуулийн болон хүүхдийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн эрх, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай үзүүлж чадаж гэмээнэ хүүхдүүд хамгаалагдах болно. Бид хүүхэд, гэр бүл, залуучуудад ээлтэй нийгмийг байгуулахын төлөө чармайн ажиллах болно.Хүүхдийн цовоо дуу чангаар хадаж, нүүрэнд нь баясал тодорсон царай хаана байна, тэнд хүүхдүүд аз жаргалтай байдаг. Өнөөдөр аав ээж, хамгийн дотно хүнийхээ гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хаа сайгүй харж болно.

Өдөр бүр 6 сарын 1 шиг байгаасай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 19 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 19 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 19 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 21 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02