ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцлаа. Тэрээр дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ ихэр төрсөн хүүхдэд төрөөс үзүүлж буй тэтгэмж, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.ЭХЭМҮТ-ийн дутуу төрөлтийн тасагт 50 гаруй хүүхэд байна. Үүнээс 2 ихэр 2, 3 ихэр хүүхэд нэг байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгааг тасгийн эмч нар танилцуулсан. Жил бүр уламжлал болж тогтсон ёсоор салбарын сайд эх хүүхдүүдийг эргэж гарын бэлгээ гардуулсан юм.ЭХЭМҮТ-ийн нярай судлалын эрчимт эмчилгээний таван тасагтай. Дутуу төрсөн , эмчилгээ шаардлагатай бяцхан үрс энд бойжиж байна. Хамгийн багадаа 700 грамм жинтэй төрсөн нярай ч байгаа юм.Өнөөдөр эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа, тэдэнд шаардлагатай эмчилгээ ялангуяа дутуу нярайн уушигны үйл ажиллагааг дэмждэг эмчилгээ мөн сөрөг цустай эхээс төрсөн нярайд цус солих, энэ нь эрхтэн шилжүүлэн суулгахтай дүйцэхүйц эмчилгээг амжилттай хийж байгаа талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Алтантуяа танилцууллаа.

Эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх эмнэлэгт дутагдаж байгаа аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх талаар судалгаа хийнэ гэдгээ салбарын сайд мэдэгдлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 18 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 21 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 21 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29