АНУ-ЫН ИМПОРТЫН ТАТВАРЫН ЭСРЭГ ЕВРОП, КАНАД, МЕКСИКЧҮҮД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ


Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Европын Холбоо, Канад, Мексикийн ган, хөнгөнцагаанд импортын өндөр татвар ноогдуулж эхэллээ.

Тус улсын худалдааны сайд Уилбур Росс импортын ганд 25 хувь, хөнгөнцагаанд 10 хувийн татвар Вашингтоны цагаар Пүрэвээс Баасан гарагт шилжих шөнө дундаас хэрэгжиж эхлэхийг зарлажээ.

Энэ мэдэгдлийн дараа Европын Холбоо, Канад, Мексик улсууд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж эхэлсэн юм. Зөвхөн Канадын засгийн газар $12.8 тэрбумын дүнтэй Америк бараа бүтээгдэхүүнд импортын татвар оногдуулахаар болсон байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон "Эдийн засгийн үндсэрхэг үзэл худалдааны дайнд хүргэж байна" гэж АНУ-д анхааруулаад хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Вашингтоны шийдвэрийг "бүхэлдээ хүлээж авах боломжгүй" гээд "Бид хэзээ нэгэн цагт зөв горимдоо орно гэж итгэж байна. Гэхдээ АНУ-ын засаг захиргааны өнөөдрийн шийдвэрээс ийм шинж тэмдэг олж харахгүй байна" гэж хэлсэн юм.

Канадын хариу арга хэмжээ долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Америкийн талыг худалдааны дайнаа зогсоох хүртэл үргэлжлэх гэнэ.

Трюдо бас Трампын энэ үйлдэл АНУ-ыг өөрийг нь хохироох үр дагавартайг онцлоод харамсалтай нь Трампын засаг захиргаа үүнийг ойлгохгүй байна гэжээ.

Тус улсын гадаад хэргийн сайд Кристиа Фрилэнд "Энэ бол дайнаас хойш хугацаанд Канадын хэрэгжүүлсэн хамгийн хүчтэй худалдааны арга хэмжээ боллоо" гэж мэдэгдсэн байна.

Европын Комиссын ерөнхийлөгыч Жан Клод Юнкер АНУ-ын шийдвэр тус холбоог ямар ч сонголтгүй болгож байгаа тул хариу татварын арга хэмжээ авч, Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.

Европын Холбоо өмнө нь АНУ-ын Levi's жинс, Харли Дэвидсон мотоцикль, бурбон дарс зэрэг бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноохоо мэдэгдэж байсан юм.

Өчигдөр бас Мексикийн засгийн газар Америкийн гахайн мах, нэрс жимс, алим, усан үзэм, зарим бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна гангийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох болсноо мэдэгджээ.

Тус улсын эдийн засгийн яамны мэдэгдэлд хариу татварыг АНУ-ын засгийн газар шийдвэрээ цуцлах хүртэл хэрэгжүүлнэ гэсэн байна.

Европын Холбоо, Канад, Мексик улсууд нийлээд АНУ-ын гангийн нийлүүлэлтийн 40 орчим хувийг бүрдүүлдэг юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Цагаан ордон мэдэгдэхээ Европын Холбоо, Канад, Мексикийн металлын импортын татварыг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулж, энэ хугацаанд эдгээр улсуудтай худалдааны хэлэлцээр хийхээ мэдэгдэж байв. Хэрвээ хэлэлцээр үр дүнд хүрвэл импортын татвараас хэлтрүүлнэ гэж амлаж байсан юм.

Гэвч хэлэлцээрийн явц үр дүнд хүрээгүй гэж үзсэн тул өнөөдрөөс ийнхүү татвараа хэрэгжүүлж эхэлж байна.

Эх сурвалж: AFP


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 19 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 19 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 19 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 21 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02