Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгосын нийслэлд айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзжээ. Тэд Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох хүсэл сонирхолтойгоо харилцан илэрхийлж, Хойд Солонгосын удирдагчийг Москвад айлчлахыг Лавров урьсан байна. Урилгын хариуд Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгаагаа дамжуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна