Үндэсний аудитын газраас "АСЕМ-ийг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн"-д хийсэн аудитын тайланг өнөөдөр танилцууллаа.Тодруулбал, тус хуралд нийт 20.8 тэрбум төгрөг зарцуулсан юм. Энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайлан юм.Аудитын газраас мэдээлсэнээр бол АСЕМ зохион байгуулахад зарцуулсан мөнгө болох 395,7 тэрбум төгрөгөөр зохион байгуулагчид тоглочихсон юм байна. Үүний 90 тэрбум нь улсын төсвийн татвар төлөгчдийн мөнгө байжээ. Тиймээс 17 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-нд баталж гаргасан хуульд АСЕМ-ын үйл ажиллагаанд ашиглах суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон онцгой албан татварыг тэглэсэн. Нийтдээ зургаан тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь нотлогдсон байгаа. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгж түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн байна. Дээрх төсвийг Монгол Улсын их хурлаас батлан гаргасны дагуу Гадаад хэргийн яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн тайлагнал гүйцэтгэлийн тайлан гараагүй байна.
АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй. Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна.
Төв талбайн хөшөөг солиход 668,7 сая төгрөг зарцуулсан ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй байна. АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 81,4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэж аудит дүгнэсэн.Дээрх тайлантай холбогдуулан 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлсэн, 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байгаа" гэлээ.
Түүнчлэн АСЕМ-ийн үеэр худалдаж авсан автобуснуудыг худалдаж авахдаа ашиглах, хэрэгцээ шаардлагыг нь судлаагүйгээс болж хоёр жил сул зогсолт хийж, борлуулж чадаагүй юм. Тиймээс улсын төсвөөс 2016-2017 онд зээлийн хүүнд 20,6 мянган ам.доллар буюу 50,5 сая төгрөг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын байдлаар 14,3 мянган ам.долларын зээлийг төлж 6273 мянган ам. долларыг төлж чадаагүй үлдэгдэлтэй явж байна. Мөн эдгээр автобуснуудын ашиглалт хамгаалалттай холбоотой зардалууд гарчээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна